Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лос Анжелес Клипперс” “Даллас Мавирекс”-ийг 154-111 гэсэн харьцаагаар хожлоо

Ингэснээр 3-2 харьцаагаар цувралыг тэргүүлж эхэллээ. Тэдний дараагийн тоглолт хоёр хоногийн дараа болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лос Анжелес Клипперс” “Даллас Мавирекс”-ийг 154-111 гэсэн харьцаагаар хожлоо
“Лос Анжелес Клипперс” “Даллас Мавирекс”-ийг 154-111 гэсэн харьцаагаар хожлоо. Зураг: МҮОНРТ

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт “Лос Анжелес Клипперс” баг “Даллас Мавирекс”-тай цувралын тав дахь тоглолтоо хийж 154-111 гэсэн харьцаагаар “Клипперс” ялалт байгуулав.

Ингэснээр 3-2 харьцаагаар цувралыг тэргүүлж эхэллээ. Тэдний дараагийн тоглолт хоёр хоногийн дараа болно.

Дээрх тоглолтод Кавай Леонард 32 оноо, долоон удаа самбараас авч багаа тэргүүлсэн бол Пол Жорж 35 оноо, Харрел 19 оноогоор туслажээ.

Эсрэг багаас Порзингс тоглолтод оролцоогүй бөгөөд Лука Дончис 22 оноо, найман удаа самбараас авсан байна.

Хуваалцах