Лос Анжелес Лейкэрс Нью-Иорк Никс багийг 115-122 харьцаагаар хожив
Жульс Рендл 32 оноо, 16 самбар, долоон дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол РЖ Баррет 36 оноог авчээ.
Мэдээллийн алба

NBA-ын талбайд зургаан тоглолт өчигдөр боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Нью-Иорк Никс багтай тоглож 115-122 харьцаагаар Лейкэрс нэмэлт цагт хожив. Улмаар 26 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн есдүгээр байрт бичигдэж байгаа бол Никс 24 хожил, 29 хожигдолтой болж дорнод бүсийн 12 дугаарт бичигдлээ.
Тус тоглолтод Леброн Жеймс таван тоглолт өнжсөний эцэст талбайдаа гарч 29 оноо, 13 самбар, 10 дамжуулалтаар гурван аравт хийсэн бол Малик Монк 29 оноо, Энтони Дэвис 28 оноо, 17 самбар, дөрвөн хаалтыг гүйцэтгэсэн бол Рассэл Уэстбрүүк таван оноо, дөрвөн самбар, зургаан дамжуулалтыг гүйцэтгэсэн бол дасгалжуулагч нэмэлт цагт түүнийг талбайд гаргаагүй байна.
Жульс Рендл 32 оноо, 16 самбар, долоон дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол РЖ Баррет 36 оноог авчээ.


















