Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Лос Анжелес Лейкэрс Оклахома Сити Тандер багт 86-105 гэсэн харьцаагаар хожигдлоо

Улмаар Орлондод ирсэнээс хойш хожил, хожигдол тэнцүү хоёр болоод байна. Харин Тандер хоёр хожиж, нэг хожигдсон бөгөөд өрнөд бүсийн тавдугаарт бичигдэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лос Анжелес Лейкэрс Оклахома Сити Тандер багт 86-105 гэсэн харьцаагаар хожигдлоо
Лос Анжелес Лейкэрс Оклахома Сити Тандер багт 86-105 гэсэн харьцаагаар хожигдлоо. Зураг: МҮОНРТ

NBA-ын талбайд зургаан тоглолт болж, өмнөх тоглолтод өрнөд бүсийн 1-р гарах эрхээ баталгаажуулсан Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Оклахома Сити Тандер багтай тоглож 86-105 харьцаагаар хожигдлоо.

Улмаар Орлондод ирсэнээс хойш хожил, хожигдол тэнцүү хоёр болоод байна. Харин Тандер хоёр хожиж, нэг хожигдсон бөгөөд өрнөд бүсийн тавдугаарт бичигдэж байна.

Тус тоглолтод Тандераас гарааны тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бөгөөд тэдний манлайлж Крис Пол 21 оноо, долоон самбар, зургаан дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 19 оноо, 11 самбараар бага тэргүүлэв.

Хуваалцах