Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Лос Анжелест "Монголын нээлттэй хаалганы өдөр" боллоо

Сан Франциско дахь Ерөнхий консул Н.Анхбаяр, зөвлөх Б.Гэрэлмаа нар консулын тойргийн Калифорни мужийн Лос Анжелес хотноо 10 дугаар сарын 25-29-нд ажилласан юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лос Анжелест "Монголын нээлттэй хаалганы өдөр" боллоо
Лос Анжелест "Монголын нээлттэй хаалганы өдөр" боллоо. Зураг: МҮОНРТ

Сан Франциско дахь Ерөнхий консул Н.Анхбаяр, зөвлөх Б.Гэрэлмаа нар консулын тойргийн Калифорни мужийн Лос Анжелес хотноо 10 дугаар сарын 25-29-нд ажилласан юм.

Энэ үеэр Ерөнхий консул Н.Анхбаяр Лос Анжелес хотын Зөвлөлийн хуралд Монголчуудын холбооны удирдлага, иргэдийн төлөөллийн хамт хүндэт зочноор оролцон, Зөвлөлийн гишүүн Том ЛаБонжтой уулзаж Улаанбаатар, Лос Анжелес хотуудын хооронд найрамдалт хотын харилцаа тогтоох, энэ хүрээнд соёл, урлагийн болон спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Түүнчлэн Монголчуудын холбоотой хамтран Лос Анжелес хотын сонгуульт албан тушаалтнууд, цагдаагийн байгууллагын төлөөлөл, тус холбоог дэмжин ажилладаг гадна, дотны түншүүдэд зориулсан “Монголын нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, үндэсний соёл урлагаа сурталчилсан аж.

Эдгээр албаны уулзалтаас гадна Лос Анжелес хотод амьдарч буй иргэдэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах, төрсний, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг иргэний бүртгэлийн, нотариатын болон гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах, гадаад паспорт шинээр авах материал хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлжээ.

Хуваалцах