Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лозанн 2020”: Монголын цаначид Олимпийн тосгонд байрлалаа

Монголын цаначдын маргаашийн тэмцээнийг "MNB Спорт" суваг шууд дамжуулна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лозанн 2020”: Монголын цаначид Олимпийн тосгонд байрлалаа
“Лозанн 2020”: Монголын цаначид Олимпийн тосгонд байрлалаа. Зураг: МҮОНРТ

"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпийн Гүйлтийн цанын төрлүүд энэ сарын 18-22-нд болно. Тэгвэл манай гүйлтийн цанын тамирчид өнөөдрөөс Олимпийн тосгонд байрлаж, бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Монголын цаначдаас О.Золбаяр, Б.Хонгор, Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо нар Олимпийн эрхээ аван "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпид өрсөлдөж байгаа бөгөөд манай тамирчид эхний гараагаа энэ сарын 18-нд буюу маргааш Улаанбаатар хотын цагаар 18:00 цагт хийх юм.

Түүнчлэн Монголын цаначдын маргаашийн тэмцээнийг "MNB Спорт" суваг шууд дамжуулна.

Хуваалцах