Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна

Герман улсын Denkpharma GmbH&Co.KG эм үйлдвэрлэгчээс Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийн идэвхт бодис Лозартан калийн найрлагад 4-хлор-азидометилтетразол гэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна
Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна. Зураг: МҮОНРТ

Герман улсын Denkpharma GmbH&Co.KG эм үйлдвэрлэгчээс Лозар-Денк, Колозар-Денк шахмал эмийн идэвхт бодис Лозартан калийн найрлагад 4-хлор-азидометилтетразол гэх хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тул бүтээгдэхүүнийг Олон улсын зах зээлээс эргүүлэн татаж байгаа мэдэгдлийг ирүүлсэн байна.

Иймд дээрх эмийн бүтээгдэхүүнийг импортлогч, ханган нийлүүлэгч байгууллагуудтай хамтран Монгол улсын зах зээлээс эргүүлэн татах ажлыг эхлүүллээ гэж Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.

Хуваалцах