LTO хальс нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулна
Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн сувгуудын архивт шаардлагатай LTO хальс /6TB native and up to 15TB compressed/ 50 ширхгийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.
Мэдээллийн алба

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн сувгуудын архивт шаардлагатай LTO хальс /6TB native and up to 15TB compressed/ 50 ширхгийг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах.
Тендер шалгаруулалтын дугаар: № 2020 A/67, Архивын LTO хальс нийлүүлэх эрх бүхий этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Техникийн үзүүлэлт: LTFS форматаар бичих боломжтой Барий Феррит түрхэцтэй Nano-cubic технологийн LTO7 соронзон хальс.
№ Техникийн үзүүлэлтүүдийн нэрс Үзүүлэлт 1 Медиа формат, Re-Writeable Дахин бичих боломжтой 2 Үндсэн багтаамж /Native Capacity/ 6Tb 3 Шахсан багтаамж /Compressed Capacity/ 15Tb 4 Үндсэн дамжуулах хурд /Native Transfer Rate/ 300Mb/s 5 Файлыг шахсан үеийн дамжуулах хурд /Compressed Transfer Rate/ 750Mb/s 6 Архивын материалын хадгалах хугацаа /Archival Storage Life/ 30 жил ба түүнээс дээш 7 Ажиллах температур /Operating Temperature/ 100C -450C 8 Ажиллах орчны чийглэгийн хэмжээ /Operating Humidity/ 10-80% 9 Хадгалах температур /Storage Temperature/ 160C -420C 10 Хадгалах орчны чийглэгийн хэмжээ /Storage Humidity/ 10-80%
Сонгон шалгаруулалтад оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Байгууллага аж ахуйн нэгжийн танилцуулга
Байгууллага аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Нотариатаар баталгаажуулсан байх/
Ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлсэн танилцуулга, гэрээ, гэрээ дүгнэсэн акт,
Санхүүгийн чадамжтайг нотлох /Сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан/
Үнийн санал
Албан ёсны дистербьютер бол түүнийгээ нотлох
Баталгаат хугацааны тухай мэдээлэл зэргийг тус тус ирүүлнэ.
Материалаа битүүмжлэн 2020 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 16 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар доорх утсаар холбоо барина уу. 91990610, 90591060


















