Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Луис Инасиу Лула да Силвагийн ялын хугацааг бууруулжээ

Бразилийн Дээд шүүхээс экс Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн ялын хугацааг бууруулж,

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Луис Инасиу Лула да Силвагийн ялын хугацааг бууруулжээ
Луис Инасиу Лула да Силвагийн ялын хугацааг бууруулжээ. Зураг: МҮОНРТ

Бразилийн Дээд шүүхээс экс Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвагийн ялын хугацааг бууруулж, найман жил 10 жил хорих ял болгон өөрчиллөө. Тэрбээр авлигын хэргээр ял эдэлж байгаа юм гэж “Фрэнс 24” теле суваг мэдээлж байна.

Шүүхийн дөрвөн гишүүний гурвынх нь ялын хугацааг бууруулах санал гаргасан бол дөрөв дэхийнх нь шийдвэр хүлээгдэж байгаа юм. Экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч Силваг яаралтай суллах асуудлаар давж заалдах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, ялын хугацааг нь бууруулжээ.

Луис Инасиу Лула да Силва нь хээл хахуулийн хэргээр 12 жилийн хорих ял авсан. Үүнээс гадна шүүхээс түүнийг мөнгө угаасан хэрэгт буруутгаж, хорих ялыг нь 13 жил болгон нэмжээ.

Хуваалцах