Лукашенко тангараг өргөв
Өнгөрөгч сард Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Александр Лукашенко өчигдөр тангаргаа өргөлөө.
Мэдээллийн алба

Өнгөрөгч сард Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Александр Лукашенко өчигдөр тангаргаа өргөлөө. 1994 оноос хойш болсон дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан Александр Лукашенко энэ удаа ч бас дахин сонгогдож, тав дах бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байна.
1994 онд Беларусь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойш Лукашенко энэ улсын төрийн эрхийг тасралтгүй 21 жил барьж байгаа юм. Өнгөрөгч 10-р сарын 11-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд Лукашенко 83,5 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэрээр өчигдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх үедээ, Өрнөдийн орнууд болон өөрийн ойр түнш Оросын ашиг сонирхлын аль алиныг харгалзан үзэж, тэнцвэртэй гадаад бодлого явуулна хэмээн амлалаа.
Түүнчлэн Лукашенко ирэх бүрэн эрхийн хугацаандаа Евразийн эдийн засгийн холбооны орнууд болон БНХАУ-тай идэвхтэй хамтран ажиллаж, Орос, Беларусийн холбоог үргэлжлүүлэн хөгжүүлэх бодлого баримтална гэдгээ онцолсон байна.


















