Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Лүнгийн замд эвдрэл үүсээд байна

Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байгаагаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лүнгийн замд эвдрэл үүсээд байна
Лүнгийн замд эвдрэл үүсээд байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орж байгаагаас олон улс, улсын чанартай авто зам, тэр дундаа А27 Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж авто зам сэтэрч, замын хөвөө усанд угаагдаж, их, бага хэмжээний эвдрэл үүсээд байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл, борооны үерийн гамшгаас нийт ард иргэдийг хамгаалах үүднээс Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу, мөн орон нутгаас Улаанбаатар хот руу онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй, явахгүй байхыг онцгой сэрэмжлүүлэн анхааруулж байна.

Шуурхай ажлын хэсэг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах