Лусын гүнжид гэрлэх санал тавьжээ
Гэгээн хайрын өдөр буюу Валентиний баяраар дэлхийн өнцөг булан бүрт хосууд сонирхолтой байдлаар баяраа тэмдэглэжээ.
Мэдээллийн алба

Гэгээн хайрын өдөр буюу Валентиний баяраар дэлхийн өнцөг булан бүрт хосууд сонирхолтой байдлаар баяраа тэмдэглэжээ. Тэдний нэг нь Хятадын Хунань дүүрэг дэх хосууд юм. Чаньша хэмээх бүсгүй Валентиний баярын өдөр лусын гүнж болохыг хүссэн байна. Тэрбээр -5 хэмийн хүйтэнд лусын гүнжийн хувцас өмсөн мөсөн дээр сууж, хайртай залуугаа хүлээжээ. Харин найз залуу нь ирснийхээ дараа Чаньшад гэрлэх санал тавьсан байна. Хосуудын энэхүү зураг интернэтэд тавигдсан даруйдаа маш олон хүнд хүрч, эерэг сэтгэгдэл аваад байна.






















