Лууль, шарилж хамгийн их эрдэст бодис агуулдаг гэв
Мөн тэрбээр таана, хөмүүл зэрэг ургамлыг зуны цагт түүж хатаан хүйтэн сэрүүний улиралд малдаа хандалж, эсвэл тэжээлтэй нь хольж өгвөл малын тарга, тэвээрэг сайн тогтоно гэдгийг онцоллоо.
Мэдээллийн алба

Урин дулааны цагт манай оронд лууль, шарилж элбэг ургадаг. Тэгвэл энэ ургамлыг зун түүж хатаан өвөл, хавар малд тэжээл бордоо болгон өгч болно гэдгийг эрдэмтэд хэлж байна. Лууль, шарилж нь хамгийн их тэжээллэг, эрдэст бодис агуулдаг ургамлуудын нэг юм. Тухайлбал, Индианчууд луулиар гурил хийж хүнсэндээ хэрэглэдэг байна. Энэ мэтчилэн манайд байгалийн маш олон нөөц боломж байгаа юм. Тийм учраас үүнийгээ бэлчээрийн мал аж ахуйд нэвтрүүлэх шаардлагатайг Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эмийн лабораторийн ахлах мэргэжилтэн Я.Ганболд хэлж байна.
Мөн тэрбээр таана, хөмүүл зэрэг ургамлыг зуны цагт түүж хатаан хүйтэн сэрүүний улиралд малдаа хандалж, эсвэл тэжээлтэй нь хольж өгвөл малын тарга, тэвээрэг сайн тогтоно гэдгийг онцоллоо.


















