Лууван 40 хоноод боловсордог
Хөрс голдоггүй, хүйтэнд тэсвэртэй, богино хугацаанд ургадаг ногоог хэрхэн тариалах тухай мэдээг хүргэе.
Мэдээллийн алба

Хөрс голдоггүй, хүйтэнд тэсвэртэй, богино хугацаанд ургадаг ногоог хэрхэн тариалах тухай мэдээг хүргэе. 10-12 хэмийн хүйтнийг тэсвэрлэх чадалтай, гэрэлд дуртай нэг төрлийн ногоо бол улаан лууван юм. Энэ ногоонд амин дэм ихээр хуримтлагддаг учир сувиллын ногоо гэж нэрлэх нь бий. Түүхийгээр нь ч хүнсэнд хэрэглэж болдог энэ ногоо 10-12 хэмд илүүтэй ургадаг байна.
Тиймээс дөрөвдүгээр сар гармагц лууван тарьж болно. Ногоо бүрэн боловсроход 30-40 хоног шаардагддаг учир ургацаа хэд хэдэн удаа хурааж авах боломж бий юм. Лууванг тариалахдаа эгнээ хооронд 15-20 см, харин 2-2.5 см-ийн гүнд тарина.
Ингэж тарьсан нөхцөлд 3-5 хоногт жигд соёлдог байна. Ургалтын хугацаанд гурван удаа л услах ёстой байдаг аж. Өөрөөр хэлбэл, 10 хоногт нэг удаа услах ёстой. Харин ургацаа хураахгүй оройтуулж болохгүй. Хэрэв оройтвол дундаа хөндий болж, хорхой шавьж үүрлэх нөхцөл үүснэ.


















