Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгосон анхны орон боллоо

Люксенбург улсад тулгамдаж байгаа томоохон асуудлуудын нэг нь замын түгжрэл юм. Гэхдээ 602 мянган хүн амтай тус улсын удирдлагууд замын хөдөлгөөний зогсонги байдлыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээг авахаар шийджээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгосон анхны орон боллоо
Люксембург нийтийн тээврийг үнэгүй болгосон анхны орон боллоо. Зураг: МҮОНРТ

Люксембург улсад тулгамдаж байгаа томоохон асуудлуудын нэг нь замын түгжрэл юм. Гэхдээ 602 мянган хүн амтай тус улсын удирдлагууд замын хөдөлгөөний зогсонги байдлыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээг авахаар шийджээ.

2020 оны гуравдугаар сарын 01-ээс эхлэн Люксенбургийн бүх төрлийн нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилгээ үзүүлдэг болох юм байна. Үүн дотор галт тэрэг, автобус болон трамвай багтаж байна. Энэхүү шийдвэр нь замын хөдөлгөөний түгжрэлийн асуудлыг шийдвэрлээд зогсохгүй байгаль орчинд тун эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгааг тус улсын албаныхан мэдээлжээ.

Нийтийн тээврээр энэ улсын аль ч өнцөг буланд хүрч очих боломжтой юм. Газар нутгийн хувьд Монгол улс шиг түгжигдмэл, далайд гарцгүй Люксенбург Европын хамгийн чинээлэг орнуудын нэг. 2586 км талбай бүхий газар нутагт орших энэ улсын нийслэлээс Бельги, Франц болон Германд очиход 1 цаг 30 минут л хангалттай юм.

Хуваалцах