Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Анхцэцэг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ

"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хормын өмнө өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Анхцэцэг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
М.Анхцэцэг Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн хэдхэн хормын өмнө өндөрлөлөө. Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Мөнхжанцангийн Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр огцом өргөлтөөр 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 136 кг өргөж, нийлбэр дүнгээр 247 кг-ын амжилтаар мөн хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр тэрбээр олимпийн эрх авахад ойртоод байна. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байр булаацалдаж Ван Жоу Юй 126+160=286 кг-аар тэргүүллээ.

1. Ван Жоу Юй (БНХАУ) 126+160=286 кг

2. Кан Юэ (БНХАУ) 118+155=273 кг

3. Мөнхжанцангийн Анхцэцэг (Монгол) 111+136=247 кг

Хуваалцах