М.Анхцэцэг хамгийн өндөр захиалгыг өгчээ
Тэрбээр энэ сарын 16-ны 19:00 цагаас /орон нутгийн цагаар/ 87 кг-ын жингийн "А" хэсэгт эхний өргөлтөө хийнэ.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хүндийн өргөлтийн ДАШТ Узбекстаны нийслэл Ташкент хотод болж байна. Энэ удаагийн тэмцээнд 74 орны 432 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас гавьяат тамирчин М.Анхцэцэг оролцож буй.
Тэрбээр энэ сарын 16-ны 19:00 цагаас /орон нутгийн цагаар/ 87 кг-ын жингийн "А" хэсэгт эхний өргөлтөө хийнэ.
М.Анхцэцэг анхны захиалгаа 255 кг-аар өгчээ. Энэ нь тус тэмцээний хамгийн өндөр захиалга болоод байна.
Хуваалцах


















