Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

М.Бадамсүрэн: Цагаан зээрийн төллөдөг гол бэлчээр нутгийг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан Тосон хулстайн байгалийн нөөц газрыг олон мянган тооны адуунаас чөлөөлөх ажлын хэсэг Хөлөнбуйр суманд ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Бадамсүрэн: Цагаан зээрийн төллөдөг гол бэлчээр нутгийг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй
М.Бадамсүрэн: Цагаан зээрийн төллөдөг гол бэлчээр нутгийг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан Тосон хулстайн байгалийн нөөц газрыг олон мянган тооны адуунаас чөлөөлөх ажлын хэсэг Хөлөнбуйр суманд ажиллалаа.

Ажлын хэсэг тус газарт гарч байгаа зөрчлийг арилгуулахаар өнгөрөгч сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгаж, дараагийн шатны арга хэмжээг авах юм.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Цагаан зээрийн гол төллөдөг бэлчээр энэ бүс нутгийг нүдний цөцгий мэт хайрлах хэрэгтэй. Хуулинд заасны дагуу уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаа уугуул иргэдийг зөвшөөрнө. Харин өндөр ашиг шимтэй ашгийн зорилгоор олон мянган адуутай, эрх мэдэл бүхий бэлчээрийг сорчилон ашиглаж байгаа хүмүүстэй хатуу тэмцэнэ. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт дур зоргоороо ирдэг байдлыг таслан зогсооно" гэлээ.

Хуваалцах