М.Бундмаа аваргын төлөө Хятадын тамирчинтай барилдана
Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээнд хүч үзэж буй манай тамирчдын ялалт үргэлжилсээр байна.
Мэдээллийн алба

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээнд хүч үзэж буй манай тамирчдын ялалт үргэлжилсээр байна.
Хэдхэн минутын өмнө Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин Гүржийн бөх Лухуми Чхвиминийг ялсан бол дөнгөж сая Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа Португалийн тамирчин Жоано Рамостой хүч үзэж, гурвын гурван юүко үнэлгээгээр яллаа. Тэр эхний тойрогт гоц мөргөөд байсан бол одоо БНХАУ-ын бөх Ма Юнаньтай татамид гарна.


















