Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

М.Даваажаргал гурван аймаг, нэг сумын эмнэлэгт автомашин бэлэглэлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал “Хакүхо сан”-гаараа дамжуулан гурван аймаг, нэг суманд яаралтай түргэн тусламжийн бүрэн тоноглосон эмнэлгийн автомашин хандивлалаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Даваажаргал гурван аймаг, нэг сумын эмнэлэгт автомашин бэлэглэлээ
М.Даваажаргал гурван аймаг, нэг сумын эмнэлэгт автомашин бэлэглэлээ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал “Хакүхо сан”-гаараа дамжуулан гурван аймаг, нэг суманд яаралтай түргэн тусламжийн бүрэн тоноглосон эмнэлгийн автомашин хандивлалаа. Тодруулбал Архангай, Өвөрхангай, Төв болон тус аймгийн Эрдэнэсант сумын нэгдсэн эмнэлгийн байгууллагад өчигдөр хүлээлгэн өгөв. Тус төмөр хүлгийн түлхүүрийг Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга А.Чулуунцэцэг, Архангай аймгаас Монгол Улсын гавъяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Эрдэнэсант сумаас тус сумын засаг дарга Б.Буяндалай, Өвөрхангай аймгаас тус аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар төлөөлөл болон гардсан юм. Дээрх автомашиныг М.Даваажаргалын ээж Ө.Тамир хүлээлгэн өгсөн юм.

Хуваалцах