М.Даваажаргал халамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хүүхдийн хөгжил хамгаалал хөтөлбөрийн дэргэдэх “Гэрэлт өргөө” халамжийн газрын хүүхдүүдтэй мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уулзаж, тус төвийн үйл ажиллагааг сонирхлоо.
Мэдээллийн алба

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Хүүхдийн хөгжил хамгаалал хөтөлбөрийн дэргэдэх “Гэрэлт өргөө” халамжийн газрын хүүхдүүдтэй мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уулзаж, тус төвийн үйл ажиллагааг сонирхлоо. Тэрбээр хүүхдүүдийн бэлдсэн бяцхан тоглолтыг үзэж, халуун яриа өрнүүлэн төвийнх нь үйл ажиллагаатай танилцсан юм. Олон хүүхэд өөр шиг нь мундаг хүн яаж болохийг асуусан. Харин аварга “Та нарт өөрийн гэсэн зорилго бий. Би багадаа аав шигээ аварга болохийг мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөлд хүрэхэд надад зөвхөн хичээл зүтгэл тусалсан. Тиймээс сурч байгаа зүйлдээ шамдаж зорилгодоо хүрэхийг хүрээрэй” гэсэн юм.


















