М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэргүүлж эхэллээ
Энэ өдөр нэг ч унаагүй, 12 даваатай явсан их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Кисэносато нар хүч үзсэн юм.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн Нацу башёгийн 13 дахь өдрийнбарилдаанд тэмцээнийг тэргүүлж, нэг ч унаагүй явсан ихаваргаХакүхо М.Даваажаргал, озэкиКисэносатонархүч үзсэн юм. Үзэгчдийн хамгийн их хүлээсэн тус барилдаанд ихаваргаөрсөлдөгчөөөвдөг шороодуулж, ганцаараа башёг тэргүүлэх боллоо.
Мөних аваргаХарүмафүжиД.Бямбадорж, КакарюүМ.Ананд нархоорондооучраатаарч, Какарюүгийндаваагаарөндөрлөлөө. Маргааш М.Даваажаргал Д.Бямбадоржтой дэвжээнд гарах бол М.Ананд Кисэносатотой хүч үзнэ.
Кисэносатог нэг ч уналгүй түрүүлбэл ёкозүна цол хүртээнэ хэмээн Сумогийн холбоо хэлж байсан ч тэрбээр өнөөдрийн барилдаанд өвдөг шороодсноор боломжгүй боллоо.


















