М.Даваанбанди Тажикстаны бөхөд ялагдлаа
Манай улсаас энэ төрөлд ганцаараа оролцож буй “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди 60 кг-ын жингийн 1/4 шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны Фируз Мирзоржабовтой хийж оноогоор цэвэр ялагдлаа.
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн өнөөдөр Казахстаны Алматы хотод сонгомол бөхийн төрлөөр эхэллээ.
Манай улсаас энэ төрөлд ганцаараа оролцож буй “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди 60 кг-ын жингийн 1/4 шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны Фируз Мирзоржабовтой хийж оноогоор цэвэр ялагдлаа.
Хэдийгээр манай бөх олимпын эрх талаар болсон ч өрсөлдөгч нь хагас шигшээд Хятадын бөхийг ялбал хүрэл медалийн төлөө барилдана. М.Даваабанди эрхийн тэмцээний дараа Азийн аваргад үргэлжлүүлэн өөрийн үндсэн жин 55 кг-д зодоглох юм.


















