Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Дэлгэрхүү 24.63 секундийн амжилт үзүүллээ

Олимпын наадмыг зорьсон Монголын хоёр сэлэгч өнөөдөр Токиогийн цэнхэр замд уралдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Дэлгэрхүү 24.63 секундийн амжилт үзүүллээ
М.Дэлгэрхүү 24.63 секундийн амжилт үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Олимпын наадмыг зорьсон Монголын хоёр сэлэгч өнөөдөр Токиогийн цэнхэр замд уралдаж байна.

ОУХМ М.Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундийн амжилт үзүүлэв. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Гэвч энэ удаа тэрхүү үзүүлэлтдээ хүрч чадсангүй. М.Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьж байна.

Энэ төрлийн урьдчилсан шатны уралдаан үргэлжилж байна.

Тун удахгүй Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих болно.

Монголын үндэсний олимпын хороо

Хуваалцах