Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

М.Энхболд: МАН Ч.Сайханбилэгийг дэмжихгүй

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Энхболд: МАН Ч.Сайханбилэгийг дэмжихгүй
М.Энхболд: МАН Ч.Сайханбилэгийг дэмжихгүй. Зураг: МҮОНРТ

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэд цаг үеийн дараах таван асуудалд хариулт өглөө.

1. МАН-ын бүлгийн санал хоёр хуваагдсан тухай ташаа мэдээлэлд няцаалт өглөө.

2. АН-аас Ерөнхий сайдаар зөвшилцөх санал ирүүлсэн бөгөөд нэр дэвшүүлж буй Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гарсан.

3. АН-аас Засгийн газарт хамтрах санал, хүсэлт ирээгүй. Ирээгүй байгаа асуудлыг МАН-ын УЗ хэлэлцээгүй.

4. МАН бол хамтын шийдвэр гаргадаг нам. Удирдах зөвлөл шийдвэр гаргасан тул МАН-ын бүлэг нэгдсэн нэг шийдвэрээ биелүүлж ажиллана.

5. Ирэх оны Төсвийн тухай хуульд МАН-ын бүлэг маш нухацтай хариуцлагатай ажиллаж нийтдээ найман удаагийн томоохон хурал зохион байгуулж ажиллав. Алдаа дутагдалтай, хариуцлагагүй хандсан олон алдааг засч эрх баригчдыг завгүй улс төржиж байхад нь эдийн засгийн хямралыг даван туулах тал дээр анхаарч ажилласан юм.

Хуваалцах