М.ЭНХСАЙХАН: Урагшгүй ноёдын алдааг бид засах ёстой
Учир нь өмнөх Засгийн газруудын ирээдүйгээсээ зээлсэн өр зээлийг Шинэчлэлийн Засгийн газар бүрэн барагдуулахаар өдөр шөнөгүй Баруун цанхийн нүүрсээ экспортлож байгаа аж.
Мэдээллийн алба

Монгол Улсын эдийн засаг дээр, дооргүй хямарлаа хэмээн цэцэрхэх хүн олон болсон энэ үед зарим нэг албаны хүмүүс өөр өөр байр суурьтай байна.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадагшаа нүүрсээ өдөр шөнөгүй экспортолж байгаа хэрнээ орж ирж байгаа мөнгөны урсгал зогсоод байгаа билээ. Тиймээс энэ жилийн төсөв алдагдалтай гарах нь хэдийнээ тодорхой болоод байгаа.
Учир нь өмнөх Засгийн газруудын ирээдүйгээсээ зээлсэн өр зээлийг Шинэчлэлийн Засгийн газар бүрэн барагдуулахаар өдөр шөнөгүй Баруун цанхийн нүүрсээ экспортлож байгаа аж.
Харин энэ талаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Бид ашгийг нь урдчилж аваад идчихсэн. Одоо ашиггүй байна гэж гоншигонох хэрэггүй. Хүнээс мөнгийг нь авсан юм бол гүрийж байгаад нүүрсээр ч болов төлчих нь зүйтэй.Урагшгүй ноёдын алдааг бид засах ёстой болохоос хий хоосон орилох хэрэггүй. Цаг зуурын бэрхшээл гэж бодох хэрэгтэй” хэмээн өөрийн байр сууриа тодорхой илэрхийлэв.


















