Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрын 60 жилийн ой боллоо

М.Хурманханы нэрэмжит Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театр үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрын 60 жилийн ой боллоо
М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрын 60 жилийн ой боллоо. Зураг: МҮОНРТ

М.Хурманханы нэрэмжит Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театр үүсч хөгжсөний 60 жилийн ойн баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Театрын ойн баярын арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин, Казахстан улсын Семей хотын Үндэсний филорманийн захирал А.Адай тэргүүтэй уран бүтээлчид мөн Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын нэрэмжит "Алтай" чуулгын уран бүтээлчид баярын концертод оролцож, өөрсдийн уран бүтээлийг үзэгчдэд сонирхуулсан байна.

Жаран жилийн ойн баярын хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж, Баян-Өлгий аймгийн ХДТ-ын хамт олноос «Батыл Бұзау», «Сүйікті сұлу мұғалім», «Қалқаман Мамыр» зэрэг жүжгүүдийг үзэгчдэд үнэгүй толилууллаа.

Хуваалцах