Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

М.Лхагвагэрэл Беларусийн бөхийг яллаа

Тэрбээр 1/8 шигшээ барилдаанаа залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн бөх Дианас Храманковтой хийв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Лхагвагэрэл Беларусийн бөхийг яллаа
М.Лхагвагэрэл Беларусийн бөхийг яллаа. Зураг: МҮОНРТ

“Токио-2020” олимпын наадмын 125 кг-ын жинд өрсөлдөж буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл эхний ялалтаа авлаа.

Тэрбээр 1/8 шигшээ барилдаанаа залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн бөх Дианас Храманковтой хийв.

Тус барилдаанд манай бөх өрсөлдөгчөө 8:4-өөр ялснаар шөвгийн наймд шалгарав.

Хуваалцах