Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо

Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааныг Оросын "Матч" телевиз шууд дамжуулсан бөгөөд Монгол Улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Лхагвагэрэл, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт уригдан оролцсон юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо
М.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын нийслэл Москвад “Кубок Алроса” буюу “Москва Гран-при” бөхийн шоу тэмцээн өчигдөр боллоо. Дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдааныг Оросын "Матч" телевиз шууд дамжуулсан бөгөөд Монгол Улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Лхагвагэрэл, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт уригдан оролцсон юм.

Тэрбээр 125 кг-ын жинд 2021 оны ЕАШТ-ий мөнгөн медальт, “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга ОХУ-ын Сергей Козыревтэй халз барилдаж цэвэр ялагдлаа.

М.Лхагвагэрэл 3:5-аар ялагдаж яваад өрсөлдөгчийнхөө ард гарсан ч давхар тохуулж дөрвөн оноо алдаж, улмаар даралтад орсноор барилдаан өндөрлөв.

Хуваалцах