М.Лхагвагэрэл хагас шигшээд үлдэв
Тэрбээр 1/4 шигшээд Казахстаны Юсуп Батырмурзаевт таарах болов уу гэж таамаглаж байсан ч өнөөх нь Германы бөхийг илт илүүрхэж яваад цэвэр даруулж таамаг эвдсэн.
Мэдээллийн алба

“Токио-2020” олимпын наадмын 125 кг-ын жинд хүч үзэж буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ, аймгийн заан М.Лхагвагэрэл Германы Геннадий Гудиновичийг 6:5-аар ялснаар хагас шигшээд шалгарлаа.
Тэрбээр 1/4 шигшээд Казахстаны Юсуп Батырмурзаевт таарах болов уу гэж таамаглаж байсан ч өнөөх нь Германы бөхийг илт илүүрхэж яваад цэвэр даруулж таамаг эвдсэн.
М.Лхагвагэрэл өнөөдөр 17:30 цагаас АНУ-ын шинэ авьяастан Гэйбл Стивесонтой хагас шигшээд барилдана. Түүнтэй барилдах Стивесон шөвгийн наймд алдарт Таха Ахгулийг 8:0-ээр илт давуу ялсан.
Одоо манай бөх хагас шигшээд Америкийн залуу бөх Г.Стивенсонтой барилдана. Пан Америкийн наадмын аварга гэсэн даруухан гуншинтай энэ бөх өмнөх даваанд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгюлийг 8:0-ээр хожсон юм.


















