Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Мягмаржаргал энэ сарын 28-нд эхний тулаанаа хийнэ

Монгол Улсаас анх удаагаа эмэгтэй боксын төрлөөр олимпод оролцох эрх авсан Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн 75 кг-н жинд энэ сарын 28-нд 12:30 цагт олимпын ринг дээр гарч тулалдана.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Мягмаржаргал энэ сарын 28-нд эхний тулаанаа хийнэ
М.Мягмаржаргал энэ сарын 28-нд эхний тулаанаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас анх удаагаа эмэгтэй боксын төрлөөр олимпод оролцох эрх авсан Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн 75 кг-н жинд энэ сарын 28-нд 12:30 цагт олимпын ринг дээр гарч тулалдана. Түүний өрсөлдөгч Их Британийн боксчин Прайс Лаурен 1994 онд төрсөн 27 настай, 2019 онд зохион байгуулсан ДАШТ-д түрүүлж дэлхийн аварга болсон.

Мөн Прайс Лаурен 2018 онд Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ий хүрэл, “Минск-2019” Европын АШТ-ий алт болон ЕАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм байна.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187, эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

Хуваалцах