Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

М.НАРАНБААТАР: Мэдээллийг хүртээмжтэй түгээх нь бидний зорилго

МҮОНРТ нь өнөө цагийн мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн улс эх орондоо болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг шуурхай, бодитой, тэнцвэртэй, хүртээмжтэй мэдээлэх үүднээс mnb.mn цахим хуудсаа шинэчлэн уншигч, үзэгч, сонсогчдийнхоо өмнө нээж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.НАРАНБААТАР: Мэдээллийг хүртээмжтэй түгээх нь бидний зорилго
М.НАРАНБААТАР: Мэдээллийг хүртээмжтэй түгээх нь бидний зорилго. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ нь өнөө цагийн мэдээлэл технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн улс эх орондоо болон дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг шуурхай, бодитой, тэнцвэртэй, хүртээмжтэй мэдээлэх үүднээс mnb.mn цахим хуудсаа шинэчлэн уншигч, үзэгч, сонсогчдийнхоо өмнө нээж байна.
Монгол улсад мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж үүнийг даган цахим сэтгүүл зүй ч байр сууриа эзлэж, аль хэдийн өөрийн гэсэн уншигч, хэрэглэгчийн хүрээтэй болжээ.
МҮОНРТ нь радиогийн дөрөв, телевизийн хоёр сувгаар мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хөтөлбөрөө дамжуулж байсан бол одоо mnb.mn гэсэн цахим хуудсаараа дамжуулан радио, телевизийнхээ шууд эфир, сонирхолтой хөтөлбөр, нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг унших, үзэх, сонсох хэлбэрээр байршуулан та бүхэндээ хүргэж байгаа нь мэдээ мэдээллийг аль болох боломжтой, хүртээмжтэй хэлбэрээр түгээх бидний зорилгод нийцэж байгаа юм.
Уншигч, сонсогч, үзэгч таныг www.mnb.mn цахим хуудсанд зочилж сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, өөрийн сонирхсон нэвтрүүлэг хөтөлбөрөө хүлээн авахын зэрэгцээ тус цахим хуудсын талаар үнэтэй санал бодлоо ирүүлнэ гэдэгт найдаж байна.

Та бүхнийг хүндэтгэсэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар

Хуваалцах