Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

М.Наранбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Наранбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
М.Наранбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ.

М.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулахдаа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гүйцэд биш явуулсан байна. Түүнчлэн анхан шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хуваалцах