М.Отгонбаярыг Алтан очир одонгоор шагнав
Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулсан юм.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сагсан бөмбөгийн ОУХМ М.Отгонбаярын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МҮОХ-ны дээд шагнал Алтан очир одонгоор шагналаа.
Шагналыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулсан юм.
М.Отгонбаяр нь нэгэн үе сагсан бөмбөгийн лигийн шилдэг тамирчдын нэг байсан бөгөөд “Бизнесийн чөтгөрүүд”, “1+11”, “Лидер”, “Азарга” багуудад тоглож, лигийн аваргаар долоон удаа тодорч байсан билээ.
Хуваалцах


















