М.Тулгыг АТГ-ын золиос болсон гэв
“Нүүрс” хөтөлбөрийн хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилсны дунд М.Тулга гэх залуу байсан билээ.
Мэдээллийн алба

“Нүүрс” хөтөлбөрийн хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг баривчилсны дунд М.Тулга гэх залуу байсан билээ. Түүнийг хэдхэн сарын өмнө цагдаагийн ажилтан зодож бэртээсэн гэж яригдаж байсан бөгөөд нурууны хагалгаанд орсон ч хоёр хөл нь суугаа болсон ажээ. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч “М.Тулга одоо “Сонгодо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Бөгсөн бие нь ямар ч ажиллагаагүй болсон. Өмнө нь түүний нэг хөл даагдахаа болих үед л эмнэлэгт хэвтүүлээгүй, “баашиллаа” гэх зэргээр хэлж хугацаа алдсанаас болж өнөөдөр энэ сайхан залуу эрүүл мэндээрээ хохироод сууж байна. Энэ залуу АТГ-ын золиос л боллоо” гэлээ.


















