Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

М.Тулгыг батлан даалтад гаргажээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байсан М.Тулга өнөөдөр батлан даалтад гарсан байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Тулгыг батлан даалтад гаргажээ
М.Тулгыг батлан даалтад гаргажээ. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн туслахаар ажиллаж байсан М.Тулга өнөөдөр батлан даалтад гарсан байна. Түүнийг “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгтэй холбогдуулан 461 дүгээр ангид хорьж байсан юм. Тэрбээр хоригдож байх хугацаандаа бие нь муудаж, хоёр хөл нь мэдээгүй болсноор суугаа болсон бөгөөд түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг ар гэрийнхэн нь удаа дараа тавьсан ч АТГ-аас эсэргүүцэж байсан билээ. Харин өнөөдөр тэрхүү хүсэлтийг хүлээн авч батлан даалтад гаргажээ. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “М.Тулгын биеийн байдал тун хүнд байгаа. Энэ хүнийг өнөөдөр ингэж эмнэлгээс гаргаагүй бол амь насанд нь аюул учрахад тун ойр байсан. М.Тулга хоёр сарын хугацаанд олигтой эмчилгээ хийгээгүй учраас эмчлэгдэх эсэх нь тодорхойгүй байна” гэв.

Хуваалцах