Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо

М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо
М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо.

Манай улсын бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. М.Уранцэцэг өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо.

М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана.

Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.

Хуваалцах