М.Зоригтыг Зам, тээврийн сайдаар томилох шийдвэрийг гаргалаа
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулж, 87,5 хувийн саналаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдаар томилох шийдвэрийг гаргалаа. Санал хураалтад 56 гишүүн оролцов. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Мөнхчулууны Зоригт: 1972-1982 онд 10 жилийн 8-р дунд сургууль, 1982-1990 онд Прага хотын Техникийн Их Сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн. Инженер, эдийн засагч мэргэжилтэй.
Тэрбээр 1990-1992 онд *Монголын Оюутны Холбоо*-ны ерөнхийлөгч, 1992-2004 онд *Бодь Интернэшнл* ХХК-ий гүйцэтгэх захирал, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд *Бодь* группын ерөнхийлөгч, 2009 оноос *Зүүн хойд Ази* нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, 2012 оноос МоАХ-ны дэд тэргүүнээр ажиллаж байсан. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.


















