МАА эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тэлсэн тухай уулзалт ярилцлага боллоо
2018 онд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан мал бүхий иргэдийг хориглосон бүсээс бүрэн гаргаж дууссан.
Мэдээллийн алба




2018 онд Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан мал бүхий иргэдийг хориглосон бүсээс бүрэн гаргаж дууссан.Энэ онд НИТХ-ын 21/06 дугаар тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил хязгаарыг тэлж Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хан-Уул дүүргийн 12-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны хэсгүүдийг тус тус нэмж хамруулсан.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг хороодод ажиллаж дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, хорооны Засаг дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн газрын албаны албан хаагчид шаардлагатай мэдээ мэдээллийг өгч иргэдийн асуусан асуултад хариулж ажиллав.


















