Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Мадагаскар арлыг дайрсан хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 90 давлаа

Зүүн өмнөд Африкийн Мадагаскар арлыг дайрсан хүчтэй хар салхины улмаас амиа алдсан хүний тоо ерийг давлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мадагаскар арлыг дайрсан хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 90 давлаа
Мадагаскар арлыг дайрсан хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 90 давлаа. Зураг: МҮОНРТ

Зүүн өмнөд Африкийн Мадагаскар арлыг дайрсан хүчтэй хар салхины улмаас амиа алдсан хүний тоо ерийг давлаа.

“Батсирай” хар салхи өнгөрсөн бямба гарагт арлын зүүн эрэгт хүрчээ. Хүчтэй аадар борооны улмаас гол мөрөн үерлэж, байшингуудын дээвэр нуран унаж, зарим байшин усанд урсжээ.

Мадагаскарын гамшгаас хамгаалах албаныхан лхагва гарагт наад зах нь 92 хүн нас барж, 90.000 гаруй хүн дүрвэсэн гэж мэдэгдлээ. Зүүн эрэгт барилга байгууламжийн 95 хувь нь сүйдсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 22-нд болсон “Ана” хар салхи дэгдсэнээр 55 хүн амиа алдаж, 100 мянга гаруй хүн орон гэрээ алдсан юм.

Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг майхан, хөнжил зэрэг яаралтай тусламжийн хангамжийг орон нутгийн удирдлагуудад илгээсэн гэж “Эн-Эйч-Кэй” агентлаг мэдээллээ. Мадагаскарын ард түмэнд олон улсын хамтын нийгэмлэгээс хүнс болон бусад төрлийн яаралтай тусламж хэрэгтэй байна.

Хуваалцах