Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллага, хөтөлбөрүүдэд гэрчилгээ гардууллаа
Өнөөдөр магадлан итгэмжлэгдсэн байгууллага, хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Мэдээллийн алба

Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл долдугаар сарын 3-нд хуралдаж, магадлан итгэмжлэлийн шаардлага хангасан дээд боловсролын 18 байгууллага, дээд боловсролын 38 хөтөлбөр, мэргэжлийн боловсролын сургалтын 12 байгууллага, мэргэжлийн боловсролын сургалтын 9 хөтөлбөрт магадлан итгэмжлэл олгохоор болсон.

Өнөөдөр магадлан итгэмжлэгдсэн байгууллага, хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Арга хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр оролцлоо. Тэрбээр "Нийгмийн зүгээс дээд боловсрол чанартай байхыг шаардаж байна. Хөдөлмөрийн зах зээлд үгүйлэгдэж байгаа ёс зүйтэй, манлайлагч, багаар ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэх, цаашлаад яамнаас барьж байгаа чиглэлийн дагуу Ази болон дэлхийд боловсрол экпортлогч байхын төлөө ажиллах том үүрэг хариуцлага энэ гэрчилгээтэй хамт та бүхэнд очиж байна" гэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ


















