Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Магнай трейд”-д шаардлага хүргүүлжээ

ШӨХТГ-аас шатахууныхаа үнийг нэмсэн импортлогч компанид албан шаардлага хүргүүлжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Магнай трейд”-д шаардлага хүргүүлжээ
“Магнай трейд”-д шаардлага хүргүүлжээ. Зураг: МҮОНРТ

ШӨХТГ-аас шатахууныхаа үнийг нэмсэн импортлогч компанид албан шаардлага хүргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногоос А-92 шатахууныг 50 төгрөгөөр нэмсэн “Магнай трейд”, “Жаст”-д хүргүүлсэн уг бичигт шатахууны үнэ нэмсэн шалтгаан, судалгааг тодорхой тайлбарлахыг хүссэн байна. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Албан бичгийн хариу ирээгүй байна. “Жаст”-ыг “Магнай трейд” авсан гэсэн албан бус мэдээлэл байгаа ч өрсөлдөөний тухай хуулиар нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн тохиолдолд манайхаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл дээрх компаниудаас хүсэлт ирээгүй учраас хоёуланд нь албан бичиг хүргүүлсэн” гэлээ.

Хуваалцах