Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Майк Помпео: АНУ Афганистанаас цэргээ гаргана

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "АНУ Афганистанд энх тайван тогтоож, энэ улсаас цэргээ гаргахын төлөө байна" гэж мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майк Помпео: АНУ Афганистанаас цэргээ гаргана
Майк Помпео: АНУ Афганистанаас цэргээ гаргана. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "АНУ Афганистанд энх тайван тогтоож, энэ улсаас цэргээ гаргахын төлөө байна" гэж мэдэгдлээ. Тэрбээр “АНУ энд энх тайванд хүрэхийн төлөө, Афганистан улсыг олон улсын терроризмын үүр болгохгүй байхын төлөө, эцэст нь эндээс цэргээ гаргахын төлөө” гэж өөрийн "твиттер" хуудсандаа бичсэн байна.

Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр “АНУ Афганистаны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэнэ. АНУ-ын Афганистаны асуудал эрхэлсэн тусгай илч төлөөлөгч Залмай Халилзад үүний өмнө хийсэн мэдэгдэлдээ "АНУ талибуудтай хийж буй яриа хэлэлцээнд гол гол асуудлаар мэдэгдэхүйц ахиц дэвшилд хүрсэн" гэдгийг онцолсон юм.

Өнгөрсөн даваа гарагт Доха хотноо талибууд болон АНУ хооронд шинэ шатны яриа хэлэлцээ эхэлсэн. Хэдийгээр өмнө нь талибууд Вашингтоны төлөөлөгчидтэй уулзахаас татгалзаж, Катар болон Пакистанд болох байсан яриа хэлэлцээнээс татгалзсан. Яриа хэлэлцээ ийнхүү амсхийх хооронд Талибан хөдөлгөөн хэд хэдэн халдлага үйлдсэн юм. Тухайлбал, Кабул хотод тэсрэх бөмбөг бүхий ачааны машин дэлбэрч, Вардак муж дахь үндэсний аюулгүй байдлын газрын бааз руу халдлага болсон.

Энэ бүгдийг улс төр судлаачид "Вашингтонтой хийж буй яриа хэлэлцээ амсхийхийг талибууд яриа хэлэлцээн дэх үүрэг ролио өөрчлөх, яриа хэлэлцээнд голлох үүрэгтэйгээр оролцоно" гэдгээ, эцэст нь Афган хоорондын зохицуулалтыг хүчээр шийдэхийн төлөө гэдгээ нотлон харуулахыг эрмэлзэж байна хэмээн тайлбарлаж байна.

Хуваалцах