Майк Помпео АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орлоо
Майк Помпео АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын тангаргаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. энэ ёслолын ажиллагаа АНУ-ын Төрийн Департаментын ордонд болсон бөгөөд тэрээр энд хэлсэн үгэндээ улс орны өмнө тулгарч аюул заналхийллийг сөрөн зогсохын тулд хатуу дипломат бодлого явуулна гэдгээ амалсан байн
Мэдээллийн алба

МайкПомпео АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын тангаргаа өргөж үүрэгт ажилдаа ороод байна. энэ ёслолын ажиллагаа АНУ-ын Төрийн Департаментын ордонд болсон бөгөөд тэрээр энд хэлсэн үгэндээ улс орны өмнө тулгарч аюул заналхийллийг сөрөн зогсохын тулд хатуу дипломат бодлого явуулна гэдгээ амалсан байна.
Мөн тэрээр Америкчуудын ашиг сонирхлыг энэ тэргүүнд тавих болно гэдгээ илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Исламын улс бүлэглэлийн террористууд, Иран, ОХУ нь АНУ-д тулгарч байгаа орчин цагийн сорил бэрхшээлүүдийн нэг хэмээн онцлон нэрлэсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрампын засаг захиргааныхан энэ сорил бэрхшээлүүдийн эсрэг амжилттай тэмцэж байгааг тэмдэглэн хэлсэн юм.
Мөн АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Вашингтоны хувьд өөр нэг чухал зорилт нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөр болон, Хятад АНУ-ын худалдаа эдийн засгийн харилцаанд нь гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх явдал гэдгийг цохон тэмдэглэсэн юм. АНУ-ын Конгрессын дээд танхим буюу сенатын танхим өнгөрсөн сарын 26 нд түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэн юм. Үүний өмнө МайкПомпео нь Америкийн тагнуулын төв газрыг тэргүүлж байсан юм.


















