Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Майк Помпео Ким Жон Унтай уулзаж, Сингапурын тохиролцоог урагш ахиулах алхмыг хэлэлцлээ

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчилж, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзлаа. Уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тал дээр умардын зүгээс хийж буй алхмын хариуд Пхеньянд Америкийн зохицуулах товчоо байгуулах боломжийг хэлэлцсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майк Помпео Ким Жон Унтай уулзаж, Сингапурын тохиролцоог урагш ахиулах алхмыг хэлэлцлээ
Майк Помпео Ким Жон Унтай уулзаж, Сингапурын тохиролцоог урагш ахиулах алхмыг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Америкийн төрийн нарийн бичгийн дарга МайкПомпео Пхеньянд айлчилж, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзлаа. Уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох тал дээр умардын зүгээс хийж буй алхмын хариуд Пхеньянд Америкийн зохицуулах товчоо байгуулах боломжийг хэлэлцсэн байна.

Помпеогийн Пхеньянд очсон гол зорилго АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг ойрын үед зохион байгуулах асуудал байлаа. Помпео, Ким Жон Ун нар дайн дууссаныг гэрчлэх тунхаг батлах, мөн АНУ-ын зүгээс хийх алхмууд, тухайлбал Пхеньянд зохицуулалтын асуудлаарх ажлын хэсэг байгуулах гэсэн асуудал хэлэлцлээ. Умард Солонгос үүний хариуд Америкийн шинжээчдийг пуужингийн хөдөлгүүр туршилтын талбайд нэвтрүүлэх, мөн Ёнбен дэх цөмийн байгууламжуудыг нурааж устгах үйл явцад гэрчээр оролцуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Мөн Пхеньян тив алгасагч баллистик пуужингаа устгахад бэлэн гэдгээ бас илэрхийлсэн байна.

МайкПомпео Пхеньянд хийсэн айлчлалаа “маш сайн” гэж дүгнэж байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн 8-р сард Пхеньянд очих байсан ч Сингапурын тохиролцоог биелүүлэх тал дээр нүдэнд харагдахуйц ахиц дэвшил огт харагдахгүй байна гэдгээс болж хойшлуулсан юм. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп Пхеньянд болсон МайкПомпео, Ким Жон Ун нарын уулзалтыг эерэгээр үнэлж байна.

Тэрбээр өөрийн Твиттер хуудсандаа: төрийн нарийн бичгийн дарга ПомпеоКим удирдагчтай маш сайн уулзалт хийлээ, Сингапурын тохиролцоог ажил хэрэг болгох тал дээр дэвшилд хүрлээ, би нэг их удалгүй Ким удирдагчтай уулзана гэдэгт найдаж байна” гэж бичжээ.

Хуваалцах