Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Майк Помпео Москвагийн айлчлалаа цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт Москвад айлчлах байснаа цуцаллаа.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майк Помпео Москвагийн айлчлалаа цуцлав
Майк Помпео Москвагийн айлчлалаа цуцлав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео даваа гарагт Москвад айлчлах байснаа цуцаллаа. Гэхдээ өмнө нь төлөвлөсний дагуу ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Сочи хотноо уулзана гэж Төрийн департаментийн эх сурвалжийн хэлснээс үндэслэн “Франс Пресс” агентлаг мэдээлжээ.

Даваа гарагт Майк Помпео Брюссельд очсон байна. Тэнд тэрбээр Европын холбооны төлөөлөгчидтэй Ираныг тойрсон асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа мягмар гарагт Сочи хотод очиж, Владимир Путин, Сергей Лавров нартай уулзана.

АНУ-ын Төрийн департаментаас Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчилна гэж мэдээлж байсан юм.

Хуваалцах