Майкл Блумберг Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1,8 тэрбум ам.доллар хандивлажээ
Нью Йорк хотын захирагч байсан, тэрбумтан Майкл Блумберг Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1,8 тэрбум ам.доллар хандивласан байна. энэ хандивыг санхүүгийн боломж муутай ч
Мэдээллийн алба

Нью Йорк хотын захирагч байсан, тэрбумтан Майкл Блумберг Жон Хопкинсийн нэрэмжит их сургуульд 1,8 тэрбум ам.доллар хандивласан байна. энэ хандивыг санхүүгийн боломж муутай ч авьяас чадвартай залуучуудыг тус их сургуульд элсэн суралцах боломжтой болгоход зориулах юм байна. Майкл Блумберг нь 1964 онд Жон Хопкинсийн нэрэмжит их сургуулийг төгссөн юм байна. тэрээр банкан дахь данс, гэр бүлийнх нь орлогоос хамаарч залуучуудын их дээд сургууль, коллежид элсэн орох боломжийг хаах ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
УоллСтритжоурналын мэдээгээр тус их сургуулийн оюутнуудын 44 хувь нь төгсөхдөө дунджаар 24 мянган ам.долларын өртэй үлддэг байна. Блумбергийн хандиваас өмнө тус их сургуулийн хандивын сангийн хөрөнгө 3,8 тэрбум ам.доллар байсан байна. Харин Харвардын их сургуулийн хандивын сан 36 тэрбум ам.долларт хүрснээрээ Америктаа тэргүүлдэг байна. Блумбер нь 2002-2013 оны хооронд Нью Йорк хотын захирагчаар ажиллаж байсан.
Мөн санхүүгийн мэдээллээр дагнасан Блумберг агентлагийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр 2017 онд нүүрсний хараат байдлыг бууруулах хөтөлбөрт 50 сая доллар хандивлаж байсан юм.


















