Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Майкл Блүүмбергийн сонгуулийн штаб хоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрлөө

АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч, тэрбумтан Майкл Блүүмбергийн сонгуулийн штаб хоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрлөө. Майкл Блүүмберг ч энэ баримтыг Твиттер хуудсаараа дамжуулан ил болгоод, Америкийн шоронгийн хоригдлуудаар ажил үйлчилгээ хийлгэдэг компаниар үйл

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майкл Блүүмбергийн сонгуулийн штаб хоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрлөө
Майкл Блүүмбергийн сонгуулийн штаб хоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрлөө. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч, тэрбумтан Майкл Блүүмбергийн сонгуулийн штаб хоригдлуудын хөдөлмөрийг ашиглаж байснаа хүлээн зөвшөөрлөө. Майкл Блүүмберг ч энэ баримтыг Твиттер хуудсаараа дамжуулан ил болгоод, Америкийн шоронгийн хоригдлуудаар ажил үйлчилгээ хийлгэдэг компаниар үйлчлүүлэхээсээ татгалзаж байгаагаа мэдэгджээ.

Блүүмбергийн сонгуулийн өмнөх аяныг явуулж байсан ажилтнууд утасны дуудлага хүлээн авах хэд хэдэн төвийн оператор болох “ПроКом” нэртэй нэгэн фирмээр үйлчлүүлжээ. Гэтэл фирмийн ийм хоёр төв нь Оклахома мужийн хорих ангид байрладаг, хоригдлууд ажилладаг байсан нь тогтоогдсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр Оклахома мужийн нэгэн хорих ангийн хоригдол эмэгтэйчүүд Блүүмбергийн сонгуулийн аяны хүрээнд Калифорни мужид амьдардаг боломжит сонгогчид руу нь утастаж байсан гэнэ. Утсаар ярих үеэрээ тэд хорих ангиас ярьж байгаагаа хэлээгүй байна.

Хоригдлуудыг цагийн 7,25 америк долларын төлбөртэйгөөр ажиллуулж, олсон орлогыг хорих ангид шилжүүлдэг байсан гэнэ.

Нэр дэвшигч Майкл Блүүмбергийн төлөөлөгчид хоригдлуудаар хөдөлмөр эрхлүүлж байсныг нь мэдээгүй гэж мэдэгдсэн байна. Мөн хамтран ажиллаж байгаа компаниудын ажил гүйцэтгэлийг цаашид шалгах болно гэжээ.

Тэрбумтан Майкл Блүүмберг өнгөрсөн сарын сүүлчээр Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөхөөр болсноо зарласан. Тэрбээр эдийн засаг, эрүүл мэнд, цагаачлал, боловсрол, олон нийтийн газарт гарт буудалцсаныг зогсоох зэрэг асуудалд голлон анхаарч ажиллана гэж амлаж байгаа юм. Блүүмберг нь 2002-2013 он хүртэл Нью-Йорк хотын даргаар ажиллаж байсан, хандив тусламж өгдөг, санхүүгийн мэдээллийн “Блүүмберг” агентлагийг үүсгэн байгуулсан гэдгээрээ алдартай. АНУ-ын хамгийн баян хүмүүсийн тоонд багтдаг түүний хөрөнгийг 55,9 тэрбум америк доллар гэж “Форбес” сэтгүүлээс үнэлжээ.

Хуваалцах