Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Майкл Эванофф: Бид “Хезболла”-гийн мөнгөн урсгалыг эцэс болгох зорилготой байна

АНУ “Хезболла” бүлэглэлийн санхүүгийн ажиллагааг зогсоож болохуйц мэдээллийг өгсөн хүмүүст 10 сая хүртэл ам.долларын шагнал амлаж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майкл Эванофф: Бид “Хезболла”-гийн мөнгөн урсгалыг эцэс болгох зорилготой байна
Майкл Эванофф: Бид “Хезболла”-гийн мөнгөн урсгалыг эцэс болгох зорилготой байна. Зураг: МҮОНРТ

АНУ “Хезболла” бүлэглэлийн санхүүгийн ажиллагааг зогсоож болохуйц мэдээллийг өгсөн хүмүүст 10 сая хүртэл ам.долларын шагнал амлаж байна. Энэ талаар Төрийн нарийн бичгийн даргын Дипломат аюулгүй байдал хариуцсан туслах Майкл Эванофф Гадаадын сэтгүүлчдэд зориулсан төвд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.

Тэрбээр “Бид “Хезболла”-гийн мөнгөн урсгалыг эцэс болгох зорилготой байна. Үүний тулд мэдээлэл өгсөн хүнд 10 хүртэл сая долларын шагнал олгох, түүнчлэн АНУ-ын Засгийн газрын хүрээнд бусад арга хэмжээ авахыг зарлаж байна. Бидэнд ирсэн бүх мэдээллийг чандлан нууцлах болно” гэж хэлжээ.

Мөн “Хезболла”-гийн санхүүгийн ажиллагааны талаарх мэдээлэл өгөх гэсэн хүмүүс Хууль зүйн яамны сайтад хандаж болно гэжээ. Түүнчлэн Эванофф “Энэ шагналын санал “Хезболла”-гийн санхүүжилтийн сүлжээг устгахад түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна” гэж нэмж хэлсэн байна.

1984 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Хезболла”-г АНУ-аас Иран, Ойрхи Дорнодын орнуудын ашиг сонирхлын төлөө үйлчилдэг алан хядах байгууллага гэж үздэг. Ливанд л гэхэд парламентийн 14 гишүүн “Хезболла”-г төлөөлдөг байна. АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн хавар Ливаны "Хезболла" хөдөлгөөний удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авч байсан юм.

Хуваалцах