Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Гадаад мэдээ

"Майкрософт" компани хакеруудын халдлагын хохирогч болжээ

"Майкрософт" компани хакеруудын өргөн хүрээтэй халдлагын хохирогч болсон тухай "Ройтерс" агентлаг мэдээлж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Майкрософт" компани хакеруудын халдлагын хохирогч болжээ
"Майкрософт" компани хакеруудын халдлагын хохирогч болжээ. Зураг: МҮОНРТ

"Майкрософт" компани хакеруудын өргөн хүрээтэй халдлагын хохирогч болсон тухай "Ройтерс" агентлаг мэдээлж байна. Энд тус компанийн бүтээгдэхүүнүүдэд халдвар тарааж бусад обьектуудыг эвдэлж нэвтрэхэд ашигласан гэж баталж байна.

"Майкрософт"-ийнхон системдээ хорт код илрүүлж устгаж чадсанаа мэдэгдсэн ч одоогоор үйлчлүүлэгчдээс нь халдлагад өртсөн гэдэг мэдээлэл ирээгүй байгааг мэдээлсэн байна. "Ройтерс"-ийн дамжуулснаар "Майкрософт"-ийнхон Соларвайнд фирмийн программ ашиглаж байснаасаа болж ийнхүү хохирогч болсон байна.

Хакерууд энэ программаар дамжуулан АНУ-ын хэд хэдэн яам, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн системд нэвтэрсэн гэж таамаглаж буй юм байна. Хакеруудын халдлагад Америкийн Эрчим хүч, Сангийн яам, Батлан хамгаалахын яам болон Төрийн департамент, гурван мужийн төрийн байгууллага өртсөн гэх мэдээлэл өнгөрсөн 14-ний өдрөөс цацагдаж эхэлснийг тусгай албаныхан баталсан юм.

Хуваалцах