Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Майкрософт "Nokia" компанийг худалдаж авна

“Microsoft” компани “Nokia” аж ахуйн нэгжийг 7,2 тэрбум доллараар худалдан авахаар боллоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Майкрософт "Nokia" компанийг худалдаж авна
Майкрософт "Nokia" компанийг худалдаж авна. Зураг: МҮОНРТ

“Microsoft” компани “Nokia” компанийг 7,2 тэрбум доллараар худалдан авахаар боллоо. Ингэснээр ухаалаг гар утасны зах зээлд хүчирхэг өрсөлдөгчид болох “Apple” болон “Google” компаниудыг борлуулалтаараа давна гэж тэд тооцоолж байгаа юм. Хэрэглэгчид энгийн компьютерийг хэрэглэхээсээ илүүтэй ухаалаг гар утас болон интернэтэд холбогдож болох энгийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ихэссэн тул компьютерийн зах зээлд тэргүүлэгч энэ аж ахуйн нэгжийнхэн ийм шийдвэрийг гаргасан аж.

Хуваалцах